2026 оны 08 сарын 31

DocLab нь 2018 онд арьс өнгө, гоо сайхны мэс заслын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон дермокосметик брэнд юм. Бид арьсны төрөлх эрүүл мэнд, гоо үзэсгэлэнг сэргээх, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, нөхөн төлжилтийг дэмжих аюулгүй, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх хүчээ зориулсан.
DocLab нь одоогоор АНУ, Канад, Энэтхэг, Хятад зэрэг дэлхийн 14 оронд идэвхтэй экспортлогдож байгаа бөгөөд бүтээгдэхүүнийхээ чанараар дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Монголын урт, хуурай өвөл, өдөр шөнийн температурын их зөрүү нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, эмзэгшил, үрчлээ үүсэх гол шалтгаан болдог. DocLab-ийн бүтээгдэхүүнүүд нь ийм эрс тэс уур амьсгалд үүсэх арьсны асуудлыг үндсээр нь шийдвэрлэхээр нарийн зохион бүтээгдсэн.
DocLab Derma Pen нь 6 шатлалт хурдны тохируулгатай, зүүний уртыг 0-2.5 мм хүртэл тохируулах боломжтой мэргэжлийн нано микро- нидлинг төхөөрөмж юм.
DocLab Derma Pen-ийг манай мэргэжлийн ампулуудтай хамт хэрэглэснээр идэвхтэй найрлагын шимэгдэлтийг сайжруулж, арьсны сорви, үрчлээ, уян хатан чанар алдагдах, нөсөө толбоны асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломжтой.